БИДНИЙ ТУХАЙ

УРБАН БИЗНЕС ГРУПП

Урбан бизнесс групп нь компани бүрээ өөрсдийн онцлог, өв уламжлал,

мэргэжлийн ур чадварт нийцүүлэн урт хугацааны хөгжлийг хангахыг эрмэлздэг.

ГРУППЫН ТАНИЛЦУУЛГА

Урбан Бизнес Грүпп ХХК нь 2009 онд импортыг орлох деним хувцас дотооддоо үйлдвэрлэн борлуулах зорилготой эгч дүү хоёрын хамтран үүсгэн байгуулсан компани юм. Өнгөрсөн хугацаанд Монголын анхны деним хувцас үйлдвэрлэн боловсруулах технологийг эзэмшигч болоод зогсохгүй өдөр тутмын бэлэн хувцасны загвар, зохион бүтээлт, үйлдвэрлэл, маркетинг, борлуулалтын цогц гинжин хэлхээг бий болгож түүгээрээ дамжуулан УРБАН брэндийг дотоодын зах зээлд амжилттай нутагшуулаад байгаа билээ.

    УРБАН брэндийн хувцас нь монгол хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, зан заншил, байгаль, цаг уурт төгс нийцэхүйц байдгаараа онцлог давуу талтай.

Одоогоор Урбан Бизнес Грүпп ХХК нь үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний онцлогоороо ялгарсан зургаан охин компани, 110 гаруй ажилтан, 20 гаруй туслан гүйцэтгэх компанитай, жилдээ бүрэн хэмжээний зургаан коллекц танилцуулдаг, “Urban jeans” facebook page маань 600 000 дагагчтай болж Монгол улсын бэлэн хувцасны зах зээл дээр хэдийнээ танил болоод
байна.

ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧИМ

АЛСЫН ХАРАА

Үндэсний баялгийг дэлхийд тамгална.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нүүдэлчин өв соёл, үндэсний баялгийн үнэ цэнэ шингэсэн олон улсад өрсөлдөх брэнд хөгжүүлэх

ҮНЭТ ЗҮЙЛС

Эрхэм хэрэглэгч, Чадварлаг ажилтан, Ээлтэй үйлдвэрлэл

“Урбан-Шоп” ХХК

     Хүн төрөлхтний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, завгүй амьдралын хэв маяг нь биечлэн болон цахим худалдааг хослуулан ашиглах болсон өнөө үед цаг хугацаа, орон зайнаас үл хамааран технологийн дэвшлийг ашиглан хэрэглэчдэдээ түргэн шуурхай, найдвартай үйлчлэх цахим худалдааг “Урбаншоп” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа дагнан хөгжүүлж эхэлсэн.

Бид цахим худалдааны флатформоороо дамжуулан худалдан авачдын сэтгэл ханамжийг өндөр байлгах, тэдний хэрэгцээ шаардлагад төгс нийцэхүйц чанартай бүтээгдэхүүн, найрсаг дотно үйчилгээг санал болгохыг ямагт эрмэлзэн ажиллаж байна.

“Урбан-ЖИЙНС” ХХК

    Манай компани деним буюу бидний нэрлэж заншсанаар жийнсэн хувцасны загвар, зохион бүтээлт, үйлдвэрлэлийн технологийг дагнан хөгжүүлдгээрээ онцлогтой. Тэртээх 2009 оноос манай анхдагч болох “Денимон” ХХК деним хувцасны үйлдвэрлэл технологийг судлан эзэмшиж, улмаар деним хувцас үйлдвэрлэн УРБАН брэнд нэрээр зах зээлд санал болгож эхэлснээр одоогийн бидний Урбан Жийнс ХХК-ийн үндэс суурь тавигдсан. Бид өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн ирээдүйн хувцас загварын чиг хандлага, өнөөгийн хэрэглэгчийн хүсэл сонирхол, амьдралын хэв маяг, байгаль цаг уурын онцлог, эдийн засаг, нийгмийн орчин зэргийг тооцон үзэж зах зээлд төгс өрсөлдөхүйц чанартай, эдэлгээтэй, тааламжтай, загварлаг, ээлтэй бүтээгдэхүүнийг санал болгосоор байна.
Дэлхийн цөөн орны эзэмшсэн жийнсэн хувцас үйлдвэрлэн боловсруулах технологийг Монгол улсад анх нэвтрүүлсэн. Загвар зохион бүтээлт, эсгүүр, оёдол, угаалга цайруулалт, гүйцэтгэлийн зэрэг цехүүдийг бий болгон ажиллаж жийнсэн хувцасны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, ажилчдыг сургаж дадлагажуулах, дэлхий нийтэд баримталдаг жийнсэн бүтээгдэхүүний 27 стандартыг баримтлан түүнд хүрэх зорилгоор шаргуу ажилласаар байна.
Өнгөрсөн хугацаанд бид Монгол хүний биеийн онцлогт тохирсон өмсгөл, таарамжийн U-суултын технологийг амжилттай боловсруулан өөрийн бүтээгдэхүүндээ шингээн зах зээлд таниулснаар хэрэглэгчдийн сонгох “Үндэсний брэнд” болж чадсан.

“Урбан-Мода” ХХК

    Жийнсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, хослох бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, цогц хувцаслалтын бүрдлийг бий болгох зорилгоор 2017 онд үүсч байсан бүтэц дээр суурилан 2021 онд УРБАН МОДА ХХК байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын 12 нэр төрлийн 130 гаруй загварын бэлэн хувцсыг зах зээлд байршуулж, амжилттай борлуулаад байна. Бид Монголын цаг уур, байгаль орчин, Монгол хүний амьдрал, хэв маяг, биеийн онцлогт зориулсан инноваци бүхий бүтээгдэхүүний технологи, загварыг тогтмол хөгжүүлэн УРБАН брэндийн нэр хүнд үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

“Урбан-брэнд” ХХК

     2017 онд “ДЕНИМОН” ХХК дээр хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ажлын хувцас хариуцсан нэгж хэсэг үүсч, түүний туршлага мэдлэг, ур чадвар дээр суурилан, 2021 онд албан ёсоор мэргэжлийн ажлын хувцасны технологи, үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлэхээр “УРБАН БРЭНД” ХХК байгуулагдаж, богино хугацаанд (2 жил) салбарын тэргүүлэгч компани болсон.
Манай компани өнгөрсөн хугацаанд нийт 300 орчим харилцагчийн 100,000 гаруй бүтээгдэхүүнийг захиалагч байгууллагын БРЭНД БҮҮК-тэй уялдуулан, мэргэжлийн онцлог, шаардлагад нь нийцүүлэн загвар, технологийг боловсруулж, чанар стандартын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж, ажилласан байна.

Алсын хараа: 

Хөдөлмөрийн нөхцөл, хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагдсан бараа бүтээгдэхүүнийг дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэгч Монголын номер нэг брэнд болно. 

Эрхэм зорилго: 

Хариуцлагатай, мэргэжлийн ажил үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч компани болно. 

Үнэт зүйл: 

Брэндийн үнэ цэнэ

Мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан

Мэргэжлийн ажил үйлчилгээ 

“Урбан-фактори” ХХК

    Урбан Фактори ХХК нь хувцас загварын санаа төрөхөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэл бүхий л үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дагнан удирдан зохион байгуулах зорилготойгоор 2022 онд үүсгэн байгуулагдсан. Бидний үйлдвэрлэлийн түүх 2009 онд анх Денимон ХХК үүсэн байгуулагдсанаас эхлэнэ. Өнгөрсөн хугацаанд бид деним материалын угаалга цайруулалтын технологи, жийнсэн, өдөр тутмын, спорт, хөдөлмөр хамгааллын болон үндэсний хувцасны эсгүүр, оёдлын технологи, торон хэвлэл, хатгамал, баралгаа, даавуун хэвлэлийн технологийг эзэмшиж бүтээгдэхүүндээ амжилттай нэвтрүүлсэн. Олж авсан мэдлэг, туршлага, мэдээллүүд дээрээ тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань Монгол улсын бэлэн хувцасны зах зээл дээр амжилттай борлуулагдаж дотоодын хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.
Бид Монгол улсын оёмол бүтээгдэхүүн хувцас үлдвэрлэлийн салбартаа маналайлагч болж бусад олон үйлдвэрлэгчидтэй харилцан хамтын ажиллагаа өрнүүлж өөрийн үйлдвэрээс гадна 20 орчим туслан гүйцэтгэх компанитай хамтардаг төдийгүй БНХАУ-д үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна.

Манай компани хэрэглэчдийн сонирхол татахуйц, хэрэгцээг нь хангахүйц, бүтээгдэхүүний чанарыг дараагийн түвшинд хүргэх сүүлийн үеийн хувцас үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж, техник технологи, инновацуудыг судлан тэдгээрийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэхийн төлөө хичээн ажилладаг.

“Урбан-бизнес” ХХК

      Анхлан 2013 онд “Денимон” ХХК-ийн “Борлуулалтын алба” нэртэй үүссэн бүтэц 2022 оны дөрөвдүрээг сард “Урбан бизнес групп”-ийн бодлого стратегийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр худалдаа, үйлчилгээ болон франчайзингийг дагнан хөгжүүлэх зорилготой Урбан Бизнес ХХК болон өргөжсөн. Өнгөрсөн хугацаанд монгол улсын бэлэн хувцасны зах зээлд Урбан брэндийг амжилтай таниулж, нийт идвэхтэй худалдан авагчдын хоёр хүн тутмын нэгт хүрч чадсан.Бид бүтээгдэхүүн хөгжүүлэгч болон эцсийн хэрэглэгчдийг холбох гүүр болон
ажилладаг. Худалдан авагчийг тав тухтай, тааламжтай орчинд найрсаг дотно үйлчилгээгээр хангах нь бидний дээдийн зорилго бөгөөд тэдний хэрэгцээ, хүсэл сонирхлыг ойлгож тэдгээрийг бүтээгдэхүүндээ тусгахыг ямагт хичээдэг.

Бид 2021 онд дэлгүүрийн бүтцэд өөрчлөлт оруулан төв дэлгүүрээ байгуулсан нь зардлыг тодорхой түвшинд бууруулахаас гадна хэрэглэгчдэд нэг дороос иж бүрэн хувцаслах боломжийг олгосон юм. Мөн борлуулалтын орлогын хэмжээг нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөө болж чадсан.
2023 оны байдлаар Улаанбаатар хотод байрлах нэг “Урбан” брэндийн төв дэлгүүр, Эрдэнэт хотод байрлах 1 үндсэн салбар дэлгүүрээр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэж байна.

ГРУППЫН УДИРДЛАГУУД

Д. Тунгалаг

ТУЗ-ийн дарга

Д. Соронзонболд

Ерөнхийлөгч

Х. Хулан

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан дэд Ерөнхийлөгч

Э. Бямбасүрэн

Дэд ерөнхийлөгч

Г. Ганзориг

Маркетингийн газрын захирал

Э. Намуун

Ерөнхий стилист

Б.Мягмарсүрэн

Санхүү, бүртгэлийн газрын Ерөнхий нягтлан бодогч

Х. Батжавхаа

“Урбан Бизнес” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Б. Байгалмаа

Загварын товчооны захирал

Л. Энх-Ундрал

“Урбан Жийнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Х. Болормаа

“Урбан Брэнд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Б. Дулам

“Урбан Мода” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

О. Чинбаяр

Тендер Боловсролын Байгууллага Хариуцсан Дэд Захирал

Ц. Эрдэнэбат

Тендер Боловсролын Байгууллага Хариуцсан Дэд Захирал

компаний түүх

    Денимон” компани 2009 онд гурван үүсгэн байгуулагчийн санаачлагаар байгуулагджээ. Монгол улсад анх удаа “Деним буюу жийнсэн материал”-аар хувцас урлах эхлэлийг тавих, технологийг нутагшуулах замаар импортыг орлох баялаг бүтээхийг зорилго болгож, үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. Улсын хэмжээнд жийнсэн материалаар бүх тoрлийн хувцас үйлдвэрлэж байгаа цорын ганц үйлдвэр юм.

2024 он

N
  • Шинэ оффис. “Үндэсний Брэнд Хөгжүүлэгч “Урбан бизнес групп” ХХК шинэ төв оффисдоо нүүж орлоо.
  • 2009 оноос импортыг орлох деним хувцас дотооддоо үйлдвэрлэх борлуулах зорилготойгоор орцны подвалд 7 оёдлын машин тавьж, 14 жилийн өмнө эхэлсэн компани шинэ төв оффис руу нүүж орлоо.

  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажилладаг хэрэглэгчдэдээ баярлалаа

2023 он

N
  • Урбан брэндийн Facebook дагагчдын тоо 600 000 хүрэв
  • Хөдөлмөр хамгаалал болон дүрэмт хувцас хэрэглэлийг дагнан хөгжүүлэх “Урбан Юниформ” ХХК үүсгэн байгуулагдав.

  • Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Урбан Бизнес Групп нь жил бүр 30%-300% өсөлттэй ажиллаж ирсэн бөгөөд 2023 онд түүхэн өсөлтөө хадгалж 30 орчим хувийн өсөлт үзүүлж чадлаа

  • 2023.09.10-нд Улаанбаатар хот, Яармагт бүрэн концепцит дэлгүүрээ нээлээ.

2022 он

N
  • Денимон ХХК нэр Уран Бизнес Групп ХХК болж өөрчлөгдөв.
  • Деним хувцас дагнан хөгжүүлэх Урбан жийнс ХХК үүсгэн байгуулагдав.
  • Борлуулалт, дэлгүүрийн үйл ажиллагааг дагнан хөгжүүлэх “Урбан Бизнес” ХХК үүсгэн байгуулагдав.
  • Импорт, бэлэн хувцас дагнан хөгжүүлэх Урбан Мода ХХК үүсгэн байгуулагдав.
  • Оёдлын үйлдвэрлэлийн менежментийг дагнан хөгжүүлэх Урбан Фактори ХХК үүсгэн байгуулагдав.
  • Бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн 6 охин компани, 1 толгой компани бүхий групп
    болж өөрчлөгдөв.
  • Компанийн захирлуудыг албан ёсоор томилон тамга гардуулах ёслол болов.
  • 1000 топ компанийн захирлуудын дунд зохион байгуулагддаг Менежменрийн форумаас ТУЗ-н дарга Д.Тунгалаг Mongolian “Next Leader Award” шагнал гардав.
  • Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж 21 туслан гүйцэтгэх компанитай хамтран ажиллав.
  • Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг сайжруулав.
  • Урбан бизнес грүпп ХХК-ийн борлуулалтын өсөлт өмнөх оноос 3,2 дахин өсөв.

2021 он

N
  • Олон улсын ACCA, мэргэшсэн нягтлан бодогчдын Макензи анд Партнер компаниас аутсорс үйлчилгээ авч эхлэсэн нь компанийн санхүү бүртгэлийг олон улсын старндартын дагуу хөтлөн явуулах боломж олгов.
  • Онлайн дэлгүүр нээх туршилт амжилттай болж энэ чиглэлээр дагнан ажиллах Урбан Шоп ХХК үүсгэн байгуулагдав.
  • Олон Улсын Дижитал Загварын Долоон Хоногт (International Digital Fashion Week-IDFW)-д Шилдэг залуу дизайнер Дизайнер: Б.Чулуунчимэг оролцов.
  • Олон Улсын Дижитал Загварын Долоон Хоногт (International Digital Fashion Week -IDFW) үндэсний хувцасны төрөлд Дизайнер: Ц.Нямцэцэг оролцов.
  • Хөдөлмөр хамгааллын хувцасны чиглэлээр үйл ажиллагаа яавуулах Урбан брэнд ХХК үүсгэн байгуулагдав.

2020 он

N
  • УРБАН брэнд ХҮРЭЭ коллекцоороо Олон Улсын Дижитал Загварын Долоон Хоногт (International Digital Fashion Week-IDFW) амжилттай оролцов.

  • Денимон ХХК нь ДЦС-3 2020 оны Тэргүүний хэрэглэгч болов.

  • Монгол орны хүйтэн цаг уурт нийцсэн сарлагийн хөөврөөр дулаалсан өвлийн куртикны загвар зохион бүтээлтийг амжилттай хийж зах зээлд танилцуулав.

  • Хөдөлмөр хамгаалын хувцасны захиалгат үйлдвэрлэлийг өргөжүүлэв.

  • Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж 6 туслан гүйцэтгэх компанитай хамтран
    ажиллаж эхлэв.

  • Байгын ажлын байрны тоо 115, байгын бус ажлын байрны тоо 80 хүрэв.

  • Цар тахлын хүнд үе биднийг төдийгүй дэлхий дахинийг сөхрүүлэв.

  • Цар тахлын хөл хорионы хүнд нөхцөл байдалд үйлдвэрлэлийн бааз сууриа ашиглан амны хаалт үйлдвэрлэн борлуулах кластерыг амжилттай зохион байгуулав.

  • Салангад олон жижиг байсан бүтцийг өөрчлөн 600м2 бүхий Урбан брэндийн төв
    дэлгүүрийг нээснээр хэрэглэгчдийн талархалыг хүртэж борлуулалтад эерег нөлөөлөв.

2019 он

N
  • Урбан брэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол хувцас урлалын 16 дахь наадмын “Үндэсний хувцасны төрөл” II байр эзлэв.
  • Урбан брэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол хувцас урлалын 16 дахь наадмын “Өдөр тутмын хувцасны төрөл”-ийн дээд шагнал ГРАНПРИ хүртэв.
  • BOKECAD эсгүүрийн программыг үйлдвэрт нэвтрүүлэн ажлын бүтээмжийг 35 хувь, материал ашиглалтыг 20 хувь нэмэгдүүлэв.
  • Материалын судалгаа, туршилтыг тогтмолжуулж шаардлага хангахүйц байгын хэрэглээний материалын сан бүрдүүлэв.
  • Монгол орны хүйтэн өвөлд зохицох вэлбаө доторлогоотой деним өмдний загвар зохион бүтээлтийг хийж зах зээлд танилцуулав.

2018 он

N
  • Денимон ХХК Нийслэлийн Шилдэг Татвар Төлөгч болов.
  • Денимон ХХК-ийн Еренхий Захирла Д.Тунгалаг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дээд шагнал Шилдэг Бизнес Эрхлэгч Эмэгтэй шагнал гардав.
  • Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Шилдэг Брэнд “ХАНГАРЬД” шагналын эзэн болов.
  • Даавуун хэвлэл, хатгамал, зүсмэлийн технологийг эзэмшиж бүтээгдэхүүндээ ашиглаж эхлэв.
  • БНХАУ-ын ӨМӨЗО-д салбар компаниа байгуулж экспорт хийх анхны алхмаа эхлүүлэв.
  • Ерөнхий захирал Д.Тунгалаг Олон улсын бизнесс эрхлэгч эмэгтэйчүүдийн сорилт (The International Women’s Entrepreneurial Challenge IWEC) шагналын эзэн болов.

2017 он

N
  • Санхүү, менежмент, бизнесийн цогц шийтэл бүхий ERP системийг өөрийн онцлогт
    тохируулан бүтээх, ашиглах үйл ажиллагаа эхлүүлэв.
  • Үнэлгээний системийг боловсронгүй болгож хийснээрх цалингийн системийг боловсруулан мөрдөж эхлэв.
  • Бүтээгдэхүүний чанарын удирдлагын тогтолцоог бий болгож бүртгэл, тайлан, хяналтыг тогтмолжуулснаар хэрэглэгчийн гомдлыг 23 хувь бууруулав.

2016 он

N
  • Нийслэлийн шилдэг татвар төлөгч Аж Ахуйн нэгж болов.
  • Төгөлдөр, Баялаг ундраа салбараа нээснээр нийслэлд 10 дахь дэлгүүрээ нээв.
  • Үйлдвэрийн байраа нүүлгэн 1500м2 болгов. Ажилчдын тоо: 96
  • Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагналаар шагнагдав.
  • Монгол хүний биед нийцүүлэн хийсэн U суултыг гаргав.
  •  Урбан брэндийн логог шинэчлэв.

2015 он

N
  • Цээжний цехийн шинэ шугам нээгдэж яак болон жийнсэн цамц үйлдвэрлэж эхлэв.
  • Хэрэглэгчдэд ойртуулан хотын төвд Захиалгын V.I.P төвийг нээв.
  • Наадмын баярт зориулан үндэсний хувцасны “ХҮРЭЭ” коллекцыг танилцуулж Монголд анх удаа деним материалтай үндэсний хувцас үйлдвэрлэж хэрэглэгчдийн талархлыг хүлээв.

 

  • Гоёл наадмаас шилдэг дизайнер шагнал авав.
  • Салбар дэлгүүрүүдийн тоог нэмж нийслэлд 5, орон нутагт 5 нийт 10 дэлгүүр нээв.

2014 он

N
  • Салбар дэлгүүрүүдийн тоог нэмж Алтай центр, Баянзүрх худалдааны төв, Гранд Плаза, Выставка-д салбарууд нээгдэв.
  • Эрдэнэт хотод салбараа нээв.
  • Жийнс (Geens) брэндийг санаачлан реппер Gee-тэй хамтарч ажиллав.

 

  • Хятад улсаас мэргэжилтэн урьж ажиллуулан жийнсний угаалга, цайруулалтын технологоо сайжруулав.
  • МММХолбооноос Шилдэг брэнд үйлдвэрлэгч шагнал авав.
  • Үйлдвэрийн байраа өргөжүүлж 750м2 болгов. Ажилчдын тоо: 67

2013 он

N
  • Загвар зохион бүтээлт дээр онцгой анхаарч дизайнерийн тоог 3 болгов.
  • Ажилчдын тоо: 50 Анхны загварын шоугаа сүхбаатарын талбай дээр хийв. Алтан төгрөг салбар нээгдэв.
  • 2000 хүний биеэс хэмжээ авч судалгаа хийсний үндсэн дээр өмдний үлгэр суултыг сайжруулж загварт өөрчлөлт оруулав.
  • Оюу Толгой компанитай хамтран ажлын хувцасны загварын шоу зохион байгуулав.
  • Монгол улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг бодитойгоор хөгжүүлж байгаатай танилцахаар МУ Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай үйлдвэрт зочлов.

2012 он

N
  • 2012 оны 4 сард үйлдвэрийн байрандаа захиалгын үйлчилгээг нэвтрүүлж үйлчлүүлэгчийн биеийн хэмжээнд тааруулан хүссэн загвараар нь үйлдвэрлэж эхлэв.
  • Үйлдвэрийн байраа өргөжүүлж 600м2 болгов.
  • Бүтээгдэхүүний чанарт ахиц гарав. Маркетинг борлуулалтын Монтмакс ХХК-тай хамтран ажиллав.
  • 2012 оны 9 сард Эрх Чөлөөны талбай дээр үзэсгэлэн худалдаа зохиов.
  • Миний дэлгүүр сүлжээтэй хамтран салбар дэлгүүрүүдээр нь борлуулалтаа хийв. Ажилчдын тоо: 23

2011 он

N
  • 2011 оны 6 сард Үйлдвэрийн байраа нүүлгэж угаалга болон оёдлын цехээ нэгтгэн Хан-Уул дүүргийн 2-р хороо арьс ширний хашаанд байрлах 150м2 талбай бүхий байранд оров.
  • Ажилчдын тоо: 7 1 Загвар зохион бүтээгч, эсгүүрчин 3 Оёдолчин, 1 Угаагч, 1 Зүлгүүрчин, 1 Утас түүгч индүүчин 2011 оны 11 сард үйлдвэрийн талбайг 400м2 болгон томсгосон ба ажилчдын тоо 18 болж өргөжөв.
  • Урбан жийнс брэндийн логог шинэчлэв.

 

2010 он

N
  • 2010 оны 04 сарын 18нд Хан-Уул дүүргийн 19-р хороололд АПУ-ийн 57-р байр хэмээх 9 давхар орон сууцны подволын 3 өрөөнд 3 ажилчинтай, 7ш оёдлын машин, 1 эсгүүрийн ширээ, 2 оффис ширээ сандалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
  • Үйлдвэрийн байраа сольж Арьс ширний хашааруу 100м2 үйлдвэрийн байранд нүүн орсноор эсгүүр, оёдол, угаалга нэг дор орж 10 ажилтантайгаар үйлдвэрээс анхны бүтээгдэхүүнүүдээ гаргав.
  • Хан-Уул дүүргийн 1-р хороо буюу одоогоор нарны гүүрний баруун талд байрлах вакум цонхны үйлдвэрийн байрны 1 давхарын буланд угаалгын цехээ нээв.
  • Анхны URBAN JEANS логотой жийнсэн хувцас үйлдвэрлэгдэж эхлэв.
  • 2010 оны 9 сард анхны дэлгүүрээ 3-4 хороололын “Сөөхий” дэлгүүрийн хажууд нээв.

2009 он

N
  • Анх Д.Тунгалаг, Д.Соронзонболд, Т.Энх-Амгалан нарын санаачлагатай үүсгэн байгуулагдсан ба 2009.05.07-нд Денимон ХХК нэртэйгээр улсын бүртгэлд бүртгэгдэв.
  • Монголын анхны жийнсэн хувцас үйлдвэрлэгч учир ДЭНИМ хэмээх жийнс хийдэг материалын олон улсын нэршил мөн МОНГОЛ гэдэг 2 үгийн товчлолыг хослуулан Денимон гэж компаний оноосон нэрийг Д.Тунгалагын санаачилснаар нэрлэхээр тогтов.

 

  • Хотын залууст зориулсан жийнсэн хувцас үйлдвэрлэнэ хэмээн зорьж брэндийн нэрийг URBAN JEANS буюу ХОТЫН ЖИЙНС гэж Д.Соронзонболдын санаачлагаар сонгож байв.

ГИШҮҮН КОМПАНИУД