ЦАГААН САРЫН #ХҮРЭЭ_КОЛЛЕКЦ HERITAGE LIGHTS – URBAN HEIGHTS #ХҮРЭЭ_2024_САР_ШИНИЙН_“HERITAGE” ЦУГЛУУЛГА #УЛАМЖЛАЛ_ӨВ_СОЁЛ_ИРЭЭДҮЙ Урбан брэнд сар шинийн баярт зориулсан өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн өв соёлын цуглуулгаа танилцуулж байна. КОЛЛЕКЦИЙН ҮЗЭЛ САНАА 2024 оны хувьд энгийн минимал хэв маяг зонхилох нь нэгэнт тодорхой болсон. Үүнийгээ дагаад пиджак, срочка гэх мэт сонгодог загварууд загварын чиг хандлагад маш том байр суурь эзэлж байгаа юм. Тиймээс энэ удаагийн цуглуулгаараа бид 1920-1930-аад оны Монгол залуусын энгийн европ хэв маягийн хувцаслалтаас санаа аван коллекцидоо тусган оруулсан юм. Мөнхийн загварууд болох пиджак, Монгол срочкан цамцнуудыг сонирхолтой шоотой материалын шийдэл, Монгол хээ угалзан хатгамлаар чимэглэж хээнцэр, дэгжин хэв маягийг шингээн урлалаа. Энгийн загварлаг уламжлалт хэв маягийг та манай энэ багцаас мэдрэх болно. Баяр ёслол ч гэлтгүй өдөр тутамдаа ч өмсөж хэрэглэхэд тохиромжтой гэдгээрээ онцлогтой юм. Мөн төгс зохицолт ХАР, ЦАГААН өнгийн багцаа өргөн барьж байна. Хээнцэр хээ угалзаар баялаг энэхүү багцдаа Монгол хувцасны уламжлалт хэв шинжийг шинэлэг загварын шийдэлтэйгээр хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Он цагийн хэлхээ, угтан ирэх жил жилийн билгэдэгт 12 жилийн дүрслэлийг Монгол хээ угалзтай хослуулан чимэглэн урлав. Энэ удаагийн коллекциороо өнгөрсөн өв соёлоо дээдлэн хадгалж, ирээдүйгээ гэрэлтүүлэн чиглүүлж байхын ерөөл өргөн барьж байна. Монгол өв, Монгол уламжлал он цагийн урсгалд баларшгүй билээ.